Орхон аймагт бар караокены үйл ажиллагааг зогсоолоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-02-13-105844-1529776471.png

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой коммиссын 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Уг захирамжид:

- 2020 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке, баарны үйл ажиллагааг 2020 оны 3-р сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох
 - Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
- Иргэд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх
- Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих
- Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн эзэмшлийн талбайд тодорхой графикийн дагуу ариутгал халдваргүйжилтын ажлыг зохион байгуулах асуудлыг тусгаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

legacy:upload/images/ni/2020/02/13/02132020092505_(200213092854)-105454-1714307919.jpeg legacy:upload/images/ni/2020/02/13/02132020092506_001_(200213092854)-105510-2018853810.jpeg