Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа

Улс төр
UBn teamУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/87415975_140106800804689_2204403488069255168_n-2020-02-26-140821-1330906257.jpeg

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Харин баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгахаар боллоо. Мөн Монгол Японы хоорондох  агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгожээ.

Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн хуралдана. 

tenx-hd