Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг албаны хүмүүсийн хамт тусгаарлав

Улс төр
adminУнших: 1 мин
40
legacy:resources/images/news/olloo_mn_1582792018_OTGO5196-2020-02-27-234533-1336643235.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Тэрээр БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаж, оройн 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн онгоцоор газардаж, тусгаарлагдаад байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын багт:

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар багтаж, дагалдан явжээ.

Коронавирусийн халдварын голомт урд хөрш рүү яваад ирж буй Ерөнхийлөгч дагалдан яваа төлөөлөгчдийн хамт УОК-оос гаргасан дүрэм журмын дагуу шинжилгээ өгч, 14 хоног тусгаарлагдана хэмээн өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн.

Дээрх журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон айлчлалын багт багтсан албан тушаалтнууд зохих журмаар 14 хоногийн хугацаанд тусгаарлагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлажээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 жил өмнө

    honio yj uragshaa gargaj bgn boloo handiwlasan honi ereeniig zoriod ehelsen gsn medee ywad bh ym unen ym bol uu

  • Д
    Д. Энхтуяа6 жил өмнө

    Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусалсан дээр.мөнхийн хөрш орон хүнд байхад сэтгэл гаргаж тусалсан н маш сайн хэрэг болжээ ерөнхийлөгчид баяр хүргие

  • З
    Зочин6 жил өмнө

    Сайхан амараад авцгаа

  • З
    Зочин6 жил өмнө

    Ок