АНУ-ын коллежийн чөлөөт бөхийн тэмцээнд Монгол оюутан түрүүлжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Boldmaa-2020-03-09-101007-761377362.jpeg

АНУ-ын их сургууль, коллежийн оюутнуудын дунд зохиогддог “NAIA” чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ түрүүлжээ.

Тэрээр Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж, аварга болсон байна. Түүнчлэн жиндээ түрүүлээд зогсохгүй тус тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ.

Тус сургуулийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Цэрэндагвын Цогтбаяр ажилладаг юм байна. Б.Бат-Эрдэнийн хувьд Монголд байхдаа “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж залуучуудын УАШТ-д алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-д хошой хүрэл медаль хүртэж байжээ.