Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Арилжааны банкнууд дахь зээлийн дансны 307 мянгыг цалингийн зээл бүрдүүлж байна
ХоосонadminУнших: 1 мин
00

Үндэсний статистикийн хорооноос арилжааны банкнууд дахь зээлтэй холбоотой тоон мэдээллийг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2019 оны эцсийн байдлаар арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 1 394.7 мянга байна. Үүнээс 370.0 мянга нь цалингийн, 228.7 мянга нь тэтгэврийн, 405.6 мянга нь хэрэглээний, 34.2 мянга нь ипотекийн, 61.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 294.2 мянга нь бусад зээлийн данс байна.
Нийт зээлийн дансны 38.6 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 51.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 5.3 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай байна. Харин үлдсэн 4.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм.



