ОУХМ Б.Чинзориг боксчдоос “Токио-2020” олимпийн эрхээ хүртсэн анхны тамирчин боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/89553101_3125352260817430_7974429949866016768_o-2020-03-12-150624-151940503.jpeg

Ази-Далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 03-11-ний өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд 35 орны 221 тамирчин /эрэгтэй 151, эмэгтэй 70 тамирчин/ 13 жинд /эрэгтэй 8 жин, эмэгтэй 5 жин/ "Токио-2020" Олимпийн 63 эрхийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөв.

Монголын баг нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд оролцсоноос Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Б.Чинзориг 63кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монголын боксчдоос “Токио-2020” Олимпийн эрхээ хүртсэн анхны тамирчнаар шалгарав.

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана.