COVID-19 өвчнийг 15 минутад илрүүлэх 275 ширхэг түргэвчилсэн оношлууртай боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/9e9966_89391291_975297466218969_676915415972052992_o_x974-2020-03-12-174622-546592950.jpeg

Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар Коронавируст халдвар буюу COVID-19–ийг эрт илрүүлэх таван сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн 275 ширхэг оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.

Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 минутад гардаг, 98.8% мэдрэг чанартай.

Вирусийн халдвар цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоногтой тохиолдлуудад туршилт хийж мэдрэг чанарыг тодорхойлсон аж.