ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах нь зүйтэй

Нийгэм
admin
Унших: 1 мин
30
legacy:resources/images/news/logos2-2020-03-18-235113-69016179.jpeg

Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдээлэв.

Тус яамны үзэж байгаагаар манайд улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. 

Өнөөдөр Засгийн газрын ээлжит 17-р хуралдааны шийдвэр танилцуулах мэдээллийн үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Сургууль, цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх асуудал эсэх дээр баасан гарагт УОК-т саналаа оруулна. Бид эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг сонсож шийдвэр гаргана. Олон нийтийн зүгээс хоёр саналыг хэлж байна, нэг хэсэг нь оруулмаар байна, нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

Манай яамны зүгээс бүх асуудлыг цогцоор нь судалж, шинжилж, холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр дүгнэлтээ гаргана" гэсэн билээ. 

Уг асуудлыг баасан гарагт болох УОК-т БСШУСЯ-наас саналаа хүргүүлснээр хэлэлцэж, шийдвэрлэх болно. 

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • P
    P.Ariunzaya

    sungasan deer gj vzej bn gehdee dahin dahin sungasnaas bvr zunii amralt bolgoj boldogvi ym boluu

  • З
    Зочин

    сунгавал дээр байх жирийн ханиад ч гэсэн хичээл орохоор л ихэддэг шүү дээ

  • O
    Otgontsetseg

    Demjij bn sungj tsag hugtsa ald baihar 1g mosn amarsn der gin vzj bn .bvh hvvhdvvd girese garad irhin bol tigel dusa gerte baiga itseg ihchvd hvrtel girese garn hvvhde zon awn hol hairoo talar boln shvv 1g mosn amarsn de gij bi vzl bn