252 иргэнээ эх оронд нь авчирж буй тусгай үүргийн онгоц 01:22 цагт газардана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MIAT_Mongolian_Airlines_Boeing_767-300ER_JU-1011_SVO_Jan_2012-1420x946-2020-03-01-160130-1972472538-2020-03-19-001103-150324910.png

МИАТ компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:22 цагт "Чингис хаан" Олон Улсын нисэх буудалд газардахаар тооцоолж буйг Засгийн газраас мэдээлэв.

Тус нислэгээр нийт 252 зорчигч эх орондоо ирж буй ажээ.

ЭМЯ, МХЕГ-ын мэргэжилтнүүд газар дээр нь очиж эрсдэлийг үнэлж ажилласан бөгөөд ирж буй нийт иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Улсын Онцгой комиссын шийдвэрээр томилсон нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч, экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтжээ.

Мөн уг нислэгийн бүртгэлийн үйл ажилагааг Москва хот дахь "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын ажилтан Истанбул хотын нисэх буудалд ажиллаж гүйцэтгэжээ. "МИАТ" ТӨХК-ийн мэдээлснээр нисэх буудал дээр нэг ч монгол хүн үлдээгүй бөгөөд халуунтай зорчигч гараагүй аж.

Түүнчлэн агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эм, маск үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.