Дэлхийн улс орнууд коронавирусийн үед эдийн засгийн ямар бодлого явуулж байна вэ

Хоосон
adminУнших: 3 мин 17 сек
10
legacy:resources/images/news/world_money-2020-03-19-102818-64455192.jpeg

Монгол улсын засгийн газар өчигдөр ээлжит хурлаа хийж коронавирусний тархалттай холбоотойгоор улс орны эдийн засгийг тогтвортой байлгах, зохицуулалт хийх үүднээс хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацанд төлөхөөргүй болгож хойшлуулсан.

Мөн хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй үед ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй гэх шийдвэрийг гаргасан билээ.  Шийдвэр хэрэгжих хугацааг цар тахал дэгдэж эхэлсэн үе буюу нэгдүгээр сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гэж заав.

Тэгвэл дэлхийн улс орнуудын Засгийн газар, Төвбанкууд коронавирусний тахалын улмаас хүндрэлд орж буй бизнес эрхлэгчид болон айл өрхийн орлогод учирч байгаа эрсдэлийг багасгахын тулд ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг хүргэе.

ОХУ- Тус улсын Засгийн газар, Төвбанк хамтран хүндрэлд орж буй бизнес эрхлэгчид, салбарууд, ард иргэдээ дэмжих, ажлын байрыг хамгаалах зорилгоор 3 багц арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Нэгт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хоёрт, аж үйлдвэр болон бизнес эрхлэгчдийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих гуравт, хүн ам болон бүс нутгуудийн төсвийг дэмжих гэсэн гурван багц арга хэмжээг хэрэгжүүлэх аж.  Үүнийг хэрэгжүүлэхэд 300,0 тэрбум рублийн хөрөнгийг зарцуулахаар болсон байна.

legacy:upload/images/ni/2020/03/19/TASS_39022626-103359-1089677943.jpeg

АНУ- Гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Холбооны нөөцийн газар хуралдаж бодлогын хүүгээ 0,00-0,25% хүртэл бууруулжээ. Үүнээс гадна хүндрэлд орж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд $1,0 их наяд ам доллартай тэнцэх багц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн АНУ-ын Засгийн газар холбогдох хуулийн төсөл, саналыг Конгрессын хуралдаанд хэлэлцүүлж байгаа юм байна.Энэхүү багц арга хэмжээн дотор жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл, иргэдэд олгох ваучер зэрэг олон арга хэмжээ багтсан гэнэ. Эдийн засгийг дэмжих арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол АНУ-ын ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч болзошгүй гэж Сангийн сайд С.Мнучин үзэж байна.

legacy:upload/images/ni/2020/03/19/IIII-103748-1398145330.jpeg

БНСУ- 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам долларын тусгай төсөв баталжээ. Түүнчлэн солонгосын төв банк бодлогын хүүгээ дахин бууруулж, жилийн 0.75% болгожээ. БНСУ-ын Төв банкны бодлогын хүү 0 хүртэл хувь руу ийнхүү буурч буй нь түүхэндээ анх удаа болж байгаа үйл явдал юм. Санхүү, валютын хороо нь Төв банкны бодлогын хүүг бууруулахаас гадна Санхүүгийн зуучлалын тусламжийн зээлийн хүүг одоо байгаа 0,50%~0,75%-аас 0,25% болгон багасгаж хөрвөх чадварын нийлүүлэлтийн нэмэлт арга хэмжээг авсан байна.Энэ нь төв банкнаас жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжих зорилгоор арилжааны банкнуудад өгч буй дэмжлэг юм.

legacy:upload/images/ni/2020/03/19/south-korea-coronavirus-cases-103913-1140160975.jpeg

Австрали улс- Засгийн газраас дэлхийн даяар хурдацтай тархаж буй Ковид-19-тэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт үүсээд буй томоохон сорилтуудыг даван туулах, Австралийн эдийн засагт тулгараад буй сорилтуудыг давах зорилгоор 2020 оны 3-р сарын 12-ний өдөр 17.6 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийн төлөвлөгөөг зарлалаа. Уг төлөвлөгөө нь Австралийн иргэдийн ажлын байрыг хадгалах, жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой төсвийн арга хэмжээ болж байна. Тус төлөвлөгөө нь дараах 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

• Бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих
• Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг ажилчдаа ажлын байраар хангах нөхцлийг
бүрдүүлэхэд мөнгөн хөрөнгийн урсгалын дэмжлэг үзүүлэх
• Уг тархалтад хамгийн их өртсөн бүс нутгууд, салбар, орон нутгийн иргэдэд
чиглэсэн дэмжлэг
• Макро-эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор өрхийн урамшууллын төлбөр
гэх мэт түр хугацааны, зорилтот, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр
шийдвэрлэлээ.

legacy:upload/upload/images/ni/2020/03/21/081305700_1517382339-Australian-Flag-124549-1908998948.jpeg

Шинэ Зеланд - Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 1%-аас 0,25% хүртэл бууруулж, үүнийгээ ирэх жил хүртэл барихаа зарлажээ.

Япон улс-  Ковид-19-ын Японы эдийн засаг үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор 4.1 тэрбум орчим ам.долларын төсвийн багцыг батлаад буй. Энэ нь корпорациудын дампуурах эрсдлийг, эдийн засагт ирэх дарамтыг бууруулах зорилготой бөгөөд тус багцыг санхүүжүүлэхэд туслахын тулд Засгийн газрын энэ жилд батлагдсан төсвөөс ойролцоогоор 270 тэрбум иен зарцуулах байна.

Франц улс- Тус улсын эрх баригчид бизнес эрхлэгчдээ дэмжихээр 335 тэрбум ам доллартай тэнцэхүйц хэмжээний банкны зээлд засгийн газрын баталгаа олгох, татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс чөлөөлж зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)