Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/48c0e37f49369d7f6d5dc3f60c588b6f-2020-03-19-160459-1669438205.jpeg

Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ.

Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 14:28 цагт очжээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 14:32 цагт очиж, түймрийг унтраасан аж.

Гэвч уг гал түймэрт 4 настай болон нэг нас 9 сартай хоёр эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.