Улсын Онцгой Комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/85156164_3498082616933626_9212614329189269504_o-2020-03-20-100609-777495776.jpeg
legacy:resources/images/news/DSC_7549-702x336-6phdolh6gobh7x766tu5dqp7p7sk0d1xizp8x3br3uo-2020-05-25-090018-435618387.jpeg

Улсын онцгой өнөөдөр 14:00 цагаас хуралдах товтой байна.

Өнөөдрийн хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг COVID-19 халдварын дэгдэлтээс урьчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн карантиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулах юм.

Иймд тус асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ.

Хугацааны хувьд, Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байгаа билээ.

Хөл хориог дахин сарын хугацаатай сунгах саналтай байгаа шалтгаан нь "Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа" гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан юм.