Сургууль, цэцэрлэгийн хориог 4 сарын 30 хүртэл сунгалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/school-2020-03-20-165710-659918032.jpeg
legacy:upload/images/ni/2020/03/20/014b10d4367f16cb69caeefa9e322778-164957-1843450999.jpeg

Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр болж хэд, хэдэн чухал шийдвэр гаргалаа.

Их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:  "Энэ өөрчлөлттэй холбогдуулан 2020 оны наймдугаар сарын 15-наас хичээл эхлүүлэх зохицуулалт хийж байна" гэв.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод байсан ч үргэлжлүүлэн нэг сараар сунгаж байна.

Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах саналаа ЭМЯ-наас хүргүүлсэн тухай мэдээллээ. 

Мөн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амаглан: УОК-оос Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Уг шийдвэрийн хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна.