Д.Нямхүү: Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 10 боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:upload/images/ni/2020/04/20/нчм-112940-987039448.jpeg

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээний хариу гарсан. Тус нислэгээр ирсэн хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй 4 иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.Өнөөдрийн байдлаар 193 иргэнийг ХӨСҮТ-д ажиглалтанд авсан. Францын иргэнтэй хавьтал болсон Дорноговь аймгийн 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй" гэв.