Фото сурвалжилга: Амралтын өдрөөр 1000 орчим машин уулын амаас буцаж байна

Нийгэм
admin
Унших: 3 мин 39 сек
00
legacy:resources/images/news/Untitled-1-2020-03-23-092322-1867735923.jpeg

Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг дор олон хүн цугларахаас сэргийлж уул руу гарах амуудыг хаагаад байгаа билээ. Гэвч хаврын урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийн агаарт гарч, хүүхдээ салхилуулах эрэлт хэрэгцээ нэмэгдэн, уулын амыг зорих нь ихсээд байна. Гэсэн ч тэд цагдаагийн болон эргүүлийн албан хаагчидтай таарч, буцсаар байгаа юм. Тэгвэл бид энэ амралтын өдрүүдээр Зайсангийн ам болон Жаргалантын амыг зорьж, өдөрт хичнээн машин ирж, буцаагдаж буй болон буцах шаардлагыг иргэд хэрхэн хүлээн авч байгаа талаар сурвалжиллаа.

Х.Үүрийнтуяа

Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/2-2020-03-22-133947-2000570728.jpeg

Уулын амуудад дөрөвдүгээр сарын 30 хүртэл эргүүл гарна. Сунгагдах эсэх нь УОК-ийн шийдвэрээс шалтгаалах аж. Тэр хүртэл иргэдийг ухамсартай байж, албан хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг хүслээ. "Жаргалантын ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/3-2020-03-22-133930-1252614422.jpeg

Жаргалантын аманд орон сууц болон ААН-үүд олон байдаг аж. Тиймээс тэнд гэртэй эсвэл ажлаар явж байгаа хүмүүсийн иргэний үнэмлэх, зөвшөөрлийн бичгийг шалгасны дараа нэвтрүүлж байгаа юм байна. "Жаргалантын ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/4-2020-03-22-133911-876473842.jpeg

Автобусны буудлын дэргэдэх замаар нэвтрэн салхилж буй хүмүүс цөөнгүй харагдаж байлаа. Удахгүй энэ хэсэгт нэмэлт хүч гаргана гэлээ. "Жаргалантын ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/5-2020-03-22-133854-414632639.jpeg

“Богд хаан” захиргааны байгаль хамгаалагч Л.Сосорбарам “Бид тушаалын дагуу Жаргалантын ам руу орох замыг чадах чинээгээрээ хааж байгаа. Гэтэл зарим хүмүүс автобусны буудлын дэргэдэх замаар нэвтрэх тохиолдол гарч байна. Энэ тал дээр бидний хүн хүч дутмаг байна” гэлээ. "Жаргалантын ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/news/6-2020-03-22-133839-1835449794-2020-09-16-140748-1049682829.jpeg

Энд ч мөн машины цуваа тасрахгүй байгаа аж. "Жаргалантын ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/7-2020-03-22-133822-1942002748.jpeg

Бид дараа нь Чингисийн хүрээ буюу Жаргалантын амыг зорьсон юм. "Жаргалантын ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/8-2020-03-22-133806-747642378.jpeg

Харин Зайсангийн аманд амьдардаг, гэр лүүгээ явж буй хүмүүсийг иргэний үнэмлэх дээрх гэрийн хаягийг нь шалган, баталгаажуулсны дараа нэвтрүүлж байв. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/9-2020-03-22-133748-1475925261.jpeg

Биднийг сурвалжилга хийх хугацаанд хэсэг бүлгээрээ ирэх сурагчдын цуваа тасраагүй юм. Цагдаагийн албаныхан тэдэнд олноороо цуглаж болохгүй, мөн уул руу гарч болохгүйг сануулан буцааж байлаа. Харин сурагчдын хувьд сургуулийн хөл хорио сунгагдсан, мөн спорт заал гэх мэт чөлөөт цагаа өнгөрөөх газрууд хаагдсан тул ийнхүү уул руу гарахаар ирсэн гэлээ. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/10-2020-03-22-133726-1058610845.jpeg

Биднийг сурвалжилга хийхээр саатах 30 гаруй минутын хугацаанд тэрээр машин замын хажуугийн явган хүний замаар нааш, цааш яван дүүгээ салхилуулж байлаа. Гэсэн ч тэр УОК-ийн шийдвэрийг зөв гэж үзэж байгаа бөгөөд халдвараас сэргийлж иргэд дор бүрнээ хичээх ёстой хэмээн хэлсэн юм. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/11-2020-03-22-133659-1301202759.jpeg

Хан-Уул дүүргийн оршин суугч Г.Арвин “Манайх Могул хотхонд амьдардаг. Манай хотхоны өмнө баригдаж байгаа өндөр барилгаас болоод байрны гадаа нар тусдаггүй. Тиймээс дүүгээ салхилуулахдаа Богд-уул руу гарах замаар салхилуулдаг байсан. Харин сүүлийн үед Зайсангийн амыг хаасан тул ойр хавиараа л салхилуулж байна” гэлээ. (Зурган дээр Могул хотхон харагдаж байна. Харин наад талд нь баригдаж буй өндөр барилга тус хотхоны нарыг хаажээ.) "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/12-2020-03-22-133641-1939929525.jpeg

Амралтын өдөр хүүхдүүдээ салхинд гаргахаар явж байгаа олон гэр бүлүүд байсан ч, биднийг сурвалжилга хийх хугацаанд цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн тохиолдол гараагүй юм. Тэд бүгд шаардлагыг хүлээн авч, буцаж байлаа. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/13-2020-03-22-133625-142793217.jpeg

Хан-уул дүүргийн ЦЕГ-ын даргын тогтоолоор батлагдсан эргүүлийн хуваарийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт 100-120 албан хаагч тогтмол эргүүлд гарч байгаа гэв. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/1zow-2020-03-22-133608-280839583.jpeg

Хан-уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Г.Өнөболд “УОК-ийн шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбогдуулан уулын ам руу гарах замуудыг хаагаад бараг 2 сар болж байна. Гэтэл үүнийг мэдээгүй ирсэн иргэд байна. Зарим нь мэдэж байгаа атлаа салхиламаар байна гэх зэргээр бухимдаж, шаардлага хүлээж авахгүй байх тохиолдол ч гарч байна. Иргэдээсээ хууль тогтоомжийг чанд сахиж, эргүүлийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсье” гэлээ. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/14-2020-03-22-133553-1505726331.jpeg

Амралтын өдрүүдээр Зайсангийн аманд 1000 орчим машин ирж, буцаагдаж байна гэлээ. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/15-2020-03-22-133535-159631946.jpeg

Уул руу гарах боломжтой Зайсангийн ам, Богинын ам, Чандманийн ам, Нисэх, Яармаг дахь уулын амуудыг бүгдийг хаажээ. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

legacy:resources/images/photo_content/16-2020-03-22-133451-266564379.jpeg

УОК-ийн шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлээс гарах боломжтой уулын амуудыг хааж, эргүүл гаргажээ. Тэд уул руу гарахаар ирсэн машин, явган зорчигч гээд бүгдийг буцааж, зарим хүмүүст амны хаалт зүүх шаардлага тавьж байлаа. "Зайсангийн ам" 2020.03.21-ний өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж