АШУҮИС-ийн резидент эмч нарыг татан буулгана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/531c6ebe24e6cfe638fb4167b7a4bf0d68df3393-2020-03-22-153548-305597082.jpeg

Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байгаа билээ. Тэд “Монгол Улс: (COVID19) - Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр асуумж бөглөж ажиллаж байна. Тэднийг НҮБ-тай хамтран зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байгаа аж. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн  урамшуулал олгохоор тооцсон байна.

Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гарагаас эхлэн татан буулгаж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Нэмж мэдээлэхэд, коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос  нийт 185 орныг хамраад байна.