Өнөөдөр МАН-ын Бага хурал онлайнаар болно

Улс төр
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/f3c71064f93d7ae77f1d358da5e709aa-2020-05-16-104327-1921003972.jpeg

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд МАН-ын бага хурлын гишүүд цахимаар хуралдана. 369 гишүүнтэй тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газар хүргүүлэх хугацаатай. Тиймээс үүнээс өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө тодорхой шатны намын хурлаараа батлах юм.

АН-ынхан өнгөрсөн долооо хоногт Үндэсний бодлогын хорооны хурлаа мөн онлайнаар хийсэн. Учир нь коронавирусээс сэргийлэх хөл хорионы үед таваас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон.Иймд нам, эвслүүд хурлаа онлайнаар хийж байгаа билээ.