"Бүх ААН, компанийг 4-10 дугаар сар хүртэл НДШ, ХХОАТ-аас бүрэн чөлөөллөө"

Улс төр
adminУнших: 1 мин 53 сек
370
legacy:resources/images/news/fe892755ec4f71892af57afae5edb488-2020-03-27-183353-354786687.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэр. Монгол Улс, Улаанбаатар хот, Төрийн ордон. 2020.03.27.

Гэрэл зургийн эх сурвалж: zasag.mn 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, ААН-үүд хандан мэдэгдэл хийж байна. Тэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 нутаг дэвсгэр, улс оронд коронавирусийн халдвар тархаад байна. Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс хоёр чиглэл барьж ажиллаж байна. Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байна. 

Өгсөн үүрэг даалгавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд сайн хэрэгжүүлж байна. Засгийн газар болон Улсын Онцгой комисс коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус 10 удаа хуралдсан байна. 

Дэлхий нийтэд коронавирусийн тархалт эрчимтэй дэгдээгүй маш цөөн орон байна. Үүний нэг нь манай улс юм.  Одоо бол засаглах цаг боллоо. Өндөржүүлсэн бэлэн байдал, тогтоол, шийдвэрийг бүх иргэд дагаж мөрдөх ёстой. Шуудхан хэлэхэд үхэх үү, сэхэх үү гэдэг хоёр зүйлийн зааг дээр байна” гэв.

Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс дараах багц арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:

4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд бүх ААН, компаниудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд иргэдээс орлогын албан татвар авахгүй.

4 дүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй.

Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалсан ААН, Хувийн хэвшлийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.

Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газраас хариуцна.

18 нас хүртэлх хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг 10 мянгаар нэмэгдүүлж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгоно.

4 дүгээр сарын 15-аас шатахууны үнийг тодорхой түвшинд буулгах арга хэмжээ авч байна.

Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 жил өмнө

    tor zasagin shidwert bayralj baigaa ch gesen toriin alban haagchdaa hayad baigad olon hvmvvs durguitsaj bn toriin alban haagchdaa bvh ymnas orhiduulmargvi bna

  • З
    Зочин6 жил өмнө

    Корона вирус гарснаас хойш Төр засаг Эрүүлийг хамгаалах газар Онцгой байдал Цагдаагийн байгууллага МИАТ ХӨСҮТ дарга эмч сувилагч нар маш САЙН ажиллаж буйд баяр хүргьe Корона вирусс дарагдсаны дараа ХӨСҮТөвийн дарга эмч сувилагч нар Цагдаа сэргийлэх Онцгой байдал МИАТ ажилчдыг төрийн дээд шагналаар шагнах хэрэгтэй Цаашид автобусын цэвэрлэгээг тогтмол сайн хийж хотод хүн бүр МАСК зүүж нус цэр шүлсээ БҮҮ ХАЯ Гэр хороололынхон гудамжинд угаадас хогоо хаяахгүй байж ХЭВШИХ ХЭРЭГТЭЙ

  • О
    од6 жил өмнө

    Ёстой мундаг сайн ажиллаж байнаа. Тѳр засагтаа баярлалаа

  • Б
    Баяр6 жил өмнө

    маш чухал шийдвэр. Хямралын үед ард түмнээ мѳнгѳжүүлэх нь үйлдвэрлэлийг дэмжиж авч гарах зѳв арга

  • 9
    9996 жил өмнө

    Тоймч Гвнтулга, Америк ингэсэн, тэгсэн, Монгол цаг алдсан дорвитой арга хэмжээ авахгүй гээд байх юм. Монгол, Америк юмуу!!!. Хөнжилийнхөө хирээр хөлөө жий гэж байдаг даа. Дургүй хүрэх гэж. Их л зүтгэж байна даа засаг төр.

  • A
    amraa6 жил өмнө

    Eronhii saida bayrla ta buhni gargasan ene shiidweruud tsag ye olson saihan medee oirin hugatsaand iim saihan medeeg sonsoogui yum bna

  • E
    erdenezaya6 жил өмнө

    ene gargsan shiidver zov gj bodoj bn harin ajilgui huuhdee 3 nas hurtel harj bg eejuudee bodo heregtei bna 50myngaar huuhdiin hool hunsnii ym hureltsehgui bdg uchraas sanal hil bg ym shuu bi ooroo huuhdee hardag eej bn

  • E
    erdenezaya6 жил өмнө

    huuhdee 3 nas hurtel harj bg ajilgui eejuudiin mongiig nemeh sanal bn

  • З
    Зочин6 жил өмнө

    Баярлаа

  • B
    Bodikhand6 жил өмнө

    Eronhii said maani vneheer zow shiid gargalaa harin bankuud tololtoo hoishluulah geheer bolhgvi gd bn eniig shiidej ogooch

  • З
    Зочин6 жил өмнө

    Bayrlalaa bayrlalaa

  • З
    Зочин6 жил өмнө

    Tiim shvv bayrlalaa

  • З
    Зочин6 жил өмнө

    Ymar muuhai bodoj heldegi

  • Ц
    Цагаан6 жил өмнө

    Ерөнхий сайд маань үнэхээр чухал арга хэмжээ авч байгаад баярлалаа

  • А
    Аагий6 жил өмнө

    Хөдөлмөрийг дэмжих сангаас зээл авсан хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст ямар нэгэн хөнглөлт дэмжлэг байна уу

  • З
    Зочин6 жил өмнө

    Ajilgvi sain duraaraa niigmiin daatgal toldog xvmvvs yax yim boloo

  • H
    huwairaa sain duriin daargal tolddg hun yahiin bol tolh ymu6 жил өмнө

    huwairaa sain duriin daatgal tolddg himuus yahiin toh ymuu tolohf ymuu

  • З
    Зочин6 жил өмнө

    Torin alban haagshid orohgui ymu

  • Т
    Тэгшжаргал6 жил өмнө

    Монгол улс ард иргэдээ 3 хувааж ялгадаг 1 рт төрийн албан хаагчид үргэлж хайр энэрэл халамжинд байдаг 2 хувийн хэвшлийн ажилчин анги,3 т харгалзах эзэнгүй хаягдал хувиараа эрхлэгч наймаачид Эдгээр хүмүүсийг татвар,түрээс авах даа л төр санадаг бусад үед хэн ч тоодоггүй

  • E
    Enkhtsetseg6 жил өмнө

    Tegeed huwiaraa bizens erhldeg hvmvvs yah we bairni tvrees neheed bhn barilgin baiguulga manaid noloolhgvi geed bhin hongolt orson ymu vvniigee tailbar hiigeech

  • З
    Зочин6 жил өмнө

    баярлалаа. зөв шиидэл

  • Z
    Zochin6 жил өмнө

    Toriin alban haagch nar yah bilee?

  • Z
    zochin6 жил өмнө

    ajiltai hvmvvsee harj handah yum ajilgvi tetgewergvi orloggvi hvmvvs yah yum be

  • З
    Зочин6 жил өмнө

    Uls oron min ymar baigaa bilee er ni jaaxan ch gesen gegeelegeer setgel gargaj baiwal yasiin be zarim neg muxar bodoltonguud

  • З
    Зочин6 жил өмнө

    huuhdee haraad gertee suudag eejuud yah ymbe 50.0 amidrah ymu

  • З
    Зочин6 жил өмнө

    энэ улс орон ч сүйрчдээ

  • Д
    давка6 жил өмнө

    татвар зээлийн хөнгөлөлт чөлөөлөлт гэхээс хүнбүрд бэлэн мөнгө тараа гэдэг шаардлагад нийцүүлнэ гэвэл коронагаас халиад сонгууль болчихож яах бол юу гэж бодож байна өвчин дэлгээд хэдэн монголын толгойг залгичихгүй бол ч эрүүл байхад тэсэж үлдэхийг л хичээнэ дээ

  • B
    Batchimeg6 жил өмнө

    Bayrlla

  • B
    bolddavaa6 жил өмнө

    bayrllaa eronhii saidaa bidnii ulas ymar chadwartai bilee enuunees iluu huseh um algoo dahiad bayrllaa

  • N
    Nyamaa6 жил өмнө

    Bayrlalaa thag vee medersen zov shiidver bn yag irgediin nuruun deerh achaag hongolj demjleg bolson shiidver blaa

  • З
    Зочин6 жил өмнө

    Эёрэгээр хүлээгэээд аваатахдааааа.Сөнөцөн сэтгэлгээтэймбээээээ фаааааак

  • З
    Зочин6 жил өмнө

    Hvvhedin mongoig 50m bolgoj boldgvi ymu

  • S
    SS6 жил өмнө

    Их дээд сургуулийн урсгал зардлыг өгөхөө болььсон. Иймд хүнд бгаа тул энэ хөнгөлтөндөө оруулаачээ.

  • И
    иргэн6 жил өмнө

    ЯМАРЧ БАЙСАН ЕС МААНЬ БҮРЭН ДҮҮРЭН БИШ Ч ГЭЛЭЭ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ ЗАРАЛЧЛАА. ОВООШҮҮ. АМЖИЛТ.

  • T
    Tsetseg6 жил өмнө

    Sain duriin daatgaliig Choloolj ogoochee kampani geel deegvvreel ywchihiin huwiaraa niigemiin daatgal tolj baiga hvn olonl baiga bizdee

  • Z
    Zochin6 жил өмнө

    Сайн дураараа даатгал төлж байгаа хүмүүст хамаатай юу

  • З
    Зочин6 жил өмнө

    Huuhdiin mungiig 30000 bolgono ch geh shig unuudur 30000r yu avch bgaag medej bgaa yum uu erunhi said neg udriin hool ch avch hurehgui shuu dee uursduu amidarlaas tasarsan yum chini yu ch oilgohov dee