Д.Нямхүү: Токио-Улаанбаатар чиглэлд өөр улсаас дамжин ирсэн 62 хүний шинжилгээнд халдвар илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/нямхүү.jpg

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирусний халдвар илрээгүй.

“Амар” зочид буудалд тусгаарлагдсан 169, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, “Зүчи” зочид буудалд тусгаарлагдсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэв.