Монголбанк гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авлаа

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/hand-full-of-gold-nuggets-53773200_16x9-2020-04-06-100707-1820905501.jpeg

Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн  цагаан мөнгө байна.

2020 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11 төгрөг байлаа.

legacy:upload/images/ni/2020/04/06/GoldMarch1-100307-1414176127.jpeg

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

legacy:upload/images/ni/2020/04/06/GoldMarch2-100314-276585602.jpeg

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

legacy:upload/images/ni/2020/04/06/GoldMarch3-100322-1588461810.jpeg

График 3. 2020 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)