НӨАТ-ын нэгдүгээр улирлын урамшууллыг олгож эхэллээ

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/танд-ибаримт-хэвлэхэд-асуудал-тулгарч-байна-уу-2020-04-19-201321-1034408056.png

Энэ оны эхний улирлын НӨАТ-ын урамшууллыг олгож эхэллээ. НӨАТ-ын урамшууллыг жилийн эцэст нэг удаа олгодог байсан бол энэ оноос эхлэн жилд дөрвөн удаа олгох болсон юм. Тодруулбал, I улирлын урамшуулал 4-р сард, II улирлын урамшуулал 7-р сард, III улирлын урамшуулал 10-р сард, IV улирлын урамшуулал ирэх оны 1-р сард иргэдийн дансанд шилжинэ.

2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшуулал 870,143 иргэдийн дансанд 35,6 тэрбум төгрөг шилжиж байгаа аж.

legacy:upload/images/ni/2020/04/20/1-093048-37749552-102058-794976425.jpeg