Фейсбүүкт "Ковид-19 мэдээллийн төв" гэх шинэ цэс нэмэгджээ

COVID-19
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/0fd-2020-04-24-152119-1453661093.jpeg

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 вирустэй холбоотойгоор Фейсбүүк компани өөрийн сүлжээнд "Ковид-19-ийн мэдээллийн төв" гэх шинэ цэс нэмсэн байна. Уг цэс рүү орж, дагаснаар танд зөвхөн шинэ төрлийн коронавирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд харагдах аж.

Мөн хуудасны эхэнд Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг багцлан оруулжээ.

Уг хуудас таны фейбүүк мэдээллийн талбарын зүүн дээд хэсэгт, өөрийн тань хаягны чанх доор харагдах бөгөөд түүн дээр дарж орон, мэдээ, мэдээлэл авах боломжтой.