Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авчээ

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DIwKtpnSUDSDwYZexuTZ-2020-08-19-143237-1070482632.jpeg

Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан аваад байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 4 дүгээр сард 149,986.18  төгрөг байв.

legacy:upload/images/ni/2020/05/04/Untitled-120608-1055266250.jpeg legacy:upload/images/ni/2020/05/04/Untitled2-120614-715248113.jpeg legacy:upload/images/ni/2020/05/04/Untitled3-120619-2008795888.jpeg