Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Хэнтий аймагт нэр дэвшинэ
00

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаа өндөрлүүлж, нэр дэвшигчдээ зарлалаа.
Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр хүсэлт гаргасан Э.Бат-Үүл Хэнтий аймагт нэр дэвшихээр болжээ.
Мөн энэ тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан нар дэвших аж.
Сонирхуулахад, Э.Бат-Үүлийн адилаар бие даан нэр дэвших хүсэлт гаргасан Г.Уянга, С.Баярцогт нар АН-аас нэр дэвшихээр болжээ.
У.БИЛГҮҮН



