АН-ын шинэхэн гишүүд төрсөн нутагтаа нэр дэвшинэ

Улс төр
admin
Унших: 1 мин
50
legacy:resources/images/news/BeFunky-collage (1)-2020-05-17-004730-454760117.jpeg

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаа өндөрлүүлж, нэр дэвшигчдээ зарлалаа.

УИХ-ын ээлжит сонгуульд АН-ын шинэхэн гишүүд өөрсдийн төрсөн нутагтаа нэр дэвшинэ. Тодруулбал, Ардчилсан намд элсээд удаагүй УИХ-ын гишүүн С.Жавхлан Увс аймагт, харин О.Баасанхүү Орхон аймагт нэр дэвшихээр болсныг АН-ын ҮБХ-ны шийдвэрийг танилцуулах үеэр мэдэгдлээ. 

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү мэдээлэл хийх үеэрээ "ҮБХ-ын нууц санал хураалтаар тодруулсан 76 нэр дэвшигч нь ажил мэргэжлийн хувьд 46 хувь нь эдийн засагч, санхүүч 33 хувь нь хуульч, эрх зүйч 7.6 хувь нь инженер мэргэжилтэй байна.

Нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй. Насны бүлгийн хувьд нийт нэр дэвшигчийн 50 орчим хувь нь залуучууд байгаа бөгөөд дунд, ахмад үеийн хэлхээн дээр 29 тойрогтоо нэр дэвшигчдээ илгээж байна" гэсэн юм.

У.БИЛГҮҮН

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    гомбо6 жил өмнө

    Живж байгаа онгоцонд гүйж очоод сууж үхэх тавилантай хоёр тэнэгийг мулгуу,мунхаг гэхээс өөр хэлэх үг олдсонгүй Та хоёр яаж сонгогдоно гэж тооцож чадаваа.Цаана чинь акулууд багтаж ядан холхилдож байнаО.Баасанхүүг овоо гэж бодсон алджээ,Жавхлан ч яахавдээ номоороо л явж байна.Нэгч хэрэгтэй санал үг хэлээгүй,харин АН-г маш их доромжилсон,Эрдэнээ даргатай олон удаа тэнэгээ дуудалцсан билээ Харин муу санадаггүй хонзон боддоггүй мангардуу гарууд юм

  • З
    Зочин6 жил өмнө

    баастын хөндийгөөр хүү гүйгээд нямкагаа гүйцэхгүйдээ АНд элссэн чинь хорь нь

  • З
    Зочин6 жил өмнө

    Өө С. Жавхлан чинь БЗД-т юу ч хийгээгүй шүү дээ. Одоо Увсад юу хийнэ гэж худлаа ярих бол, хэрэггүй ээ. Баасанхүү чинь яаж ч магад.

  • З
    Зочин6 жил өмнө

    Хэдэн санал авч өрсөлдөгч намын хүчийг сулруулах,энээ тэрээ гээд зөндөөн ажил байгаа байхаа.Шагналын мөнгөө гайгүй тохирсон гэж найдая.

  • З
    Зочин6 жил өмнө

    2 урвагч ма