Г.АМАРТҮВШИН: ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХ НЬ ГАРЦААГҮЙ АСУУДАЛ

Хоосон
admin
Унших: 1 мин 3 сек
20
legacy:resources/images/news/79931312_2444551179089915_7850088254350032896_n-1024x683-2020-05-29-144543-457470511.jpeg

Гадаадын банкыг Монгол Улсад оруулах тухай яриа банк санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд гадаадын банкыг оруулж ирэхийг түлхүү дэмждэг бол банкирууд эсэргүүцэх чиг хандлагатай явж ирсэн. Тэгвэл Монголын банкирууд дотроос гадаадын банк оруулж ирэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн анхны хүн Г.Амартүвшин боллоо. Тэрбээр Хас банкны гүйцэтгэх захирал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал зэрэг банкны салбарт ажиллаж ирсэн, шар танк нэвтрүүлгээр олонд танигдсан банкир билээ.  

Өнгөрөгч пүрэв гарагийн Монгол ТВ-ын хар хайрцаг нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэрээр “гадаадын банк оруулж ирэхийг дэмжиж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “ Үүнийг дэмжинэ, дэмжихгүй гэхээсээ илүү эдийн засгийн хөгжлөө дагаад гарцаагүй орж ирнэ гэж хэлмээр байна. Банкны системд өөрчлөлт орох нь зайлшгүй. Гадаадын банкууд орж ирээд иргэдэд жижиг зээл өгөхгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдэд л хөрөнгө оруулалт хийнэ, яагаад гэвэл өсөлт нь тэнд байгаа учраас. Гадаадын банкууд орж ирснээрээ урт хугацаанд эерэг үр дүн авчирна. Манай банкууд зах зээлээ хамгаалахын тулд эсэргүүцэх хандлагатай байгаа. Өрсөлдөөн учраас энэ байдаг л асуудал. Гадаадын банкууд орж ирснээр банкууд стратегиа өөрчлөх, шинэ бүтээгдэхүүн гаргах, зардлаа танах зэрэг өрсөлдөөн бий болно. Магадгүй нэгдэж нийлээд үндэсний том шинэ хөрөнгө оруулагч төрж гарахыг ч үгүйсгэхгүй” гэж хариулжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    САНАЛ6 жил өмнө

    ГАДНЫ БАНКУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭХДЭЭ ДАРААХ ХЭДЭН САНАЛЫГ БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧИД АНХААРААСАЙ. 1.ЭХЛЭЭД БИД ОЛОН ЖИЖИГ ЛОМБАРД ХЭЛБЭРИЙН БАНКАА НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ ЦӨӨН ТООНЫ ЧАДВАРТАЙ ХЭДЭН БАНК БАЙЛГАХ 2.ГАДНЫ БАНКЫГ МОНГОЛЫН БАНКУУДТАЙ ХАМТАРСАН ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛАХ. 3. ТӨВ БАНК ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР АЖИЛЛАХ

  • З
    Зочин6 жил өмнө

    Монголын банкууд бүгд л гадны хөрөнгө оруулалттай. Шударга өрсөлдөөнийг банкны салбарт бий болгоё гэвэл гадны том банкийг оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Мөн нефтийн салбарт ч оруулах л хэрэгтэй. Алин болгон банкны хүү, бензин шатахууны үнээр эдгээр ченжүүдэд бид дээрэлхүүлж байх ёстой юм бэ