хн
Үндэсний Статискийн Хороо Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалжээ.
Энэхүү судалгаагаар агаарын болон орчны бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын байдал, агаар, орчны бохирдлоос шалтгаалсан өвчлөл, нас баралтын байдалд ямар хандлага, өөрчлөлт гарсныг судалжээ.
Сүүлийн гучин жилд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсөж 1 км2 газар нутагт 1989 онд 169 хүн ногдож байсан бол 2018 онд нийт хүн амын 45.3 буюу 1.4 сая хүн амьдарч, 1 км2 газар нутаг 311 хүн ногдож 1989 оноос 1.8 дахин нэмэгджээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол нь гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа, тортог, гурван том дулааны цахилгаан станцын утаа, хөрсний бохирдол зэргээс үүсдэг. Эдгээрээс хамгийн их нөлөө үзүүлж байгаа нь гэр хорооллын утаа юм. Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр гэр хороолол тэлж, галлагаат (ердийн галлагаа болон нам даралтын зуух ашигладаг өрх) халаалттай өрхийн тоо өссөөр байна.
Улаанбаатар хотод Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр 302.2 мянган өрхийн 60 хувь буюу 181.4 мянга нь, 2015 онд 376.4 мянган өрхийн 57.2 хувь буюу 215.3 мянга нь галлагаат халаалттай байжээ. Энэ үзүүлэлт нь 2019 оны байдлаар 215 мянган өрх буюу нийт өрхийн 52.2 хувийг эзэлж, өмнөх оноос 1.6 пунктээр буурсан байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.
Нийслэл хотын хэмжээнд 2019 онд 568.9 мянган тээврийн хэрэгсэл байгаа нь улсын нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 54.5 хувийг эзэлж, 2012 оноос 1.5 дахин, өмнөх оноос 5.8 хувиар тус тус өссөн байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаанаас гадна тээврийн хэрэгслээс шалтгаалсан хүчин зүйл нөлөөлж байна.
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн 8 жилийн дунджаар харвал 78.2 хувь нь 10, түүнээс дээш жилийн насжилттай, 12.3 хувь 7-9 жил, 5.8 хувь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай машин байнаУлаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн 8 жилийн дунджаар харвал 78.2 хувь нь 10, түүнээс дээш жилийн насжилттай, 12.3 хувь 7-9 жил, 5.8 хувь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай машин байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол хэрэгжсэнээс хойш Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны хамгийн их агууламж 2019 оны 12 дугаар сард 0.20 мг/м3 болж, өмнөх оны мөн үеэс 0.18 мг/м3 (47.2%)-ээр буурсан байна.
Судалгааг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл https://tinyurl.com/y7l5vvhg линкээр орно уу.



