Л.Наранбаатарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ эдийн засагч Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Энэ асуудалтай холбогдуулж, тэрбээр энэ сарын 2-ны өдөр мэдээлэл хийхдээ
“СЕХ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халдлаа. Ямар ч үндэслэлгүйгээр миний нэрийг хоёр газраас дэвшсэн байна гэдэг үндэслэлээр хасч байна. Тийм учраас би СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Шүүхээр ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гаргууллаа гэхэд сонгуульд өрсөлдөх хоног хугацаа маань дуусах байх. Гэхдээ би үнэний төлөө явна. Намайг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт маш олон сонгогч дэмжиж байсан. Тэдний өөдөөс СЕХ ус цацлаа. СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгнө" хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:30 цагт зарлагджээ.



