Хорих ангиас нэр дэвшсэн 6 гишүүнээс Ж.Эрдэнэбат ганцаараа ялалт байгууллаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өчигдөр /6.24/ болж өнгөрлөө. Сонгууль хэдий болдгоороо болоод дууссан ч сонгуультай холбоотой дуулиан шуугиан өнөөдөр ч тасарсангүй. Энэ удаагийн сонгуулиар хөл хориотой холбоотойгоор эх орондоо ирж чадаагүй зарим гишүүн гадаадаас сурталчилгаагаа явуулж, зарим нь бүр хорих ангиас сонгуульд оролцсон нь олны анхаарлыг татаад байв. Тэгвэл сүүлийн буюу хорих ангиас сонгуульд оролцсон дуулиан шуугианы эзэд бол Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт гэх 6 гишүүн юм. Тэдний дундаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат 20461 хүний саналаар тэргүүлж, тойргоосоо сонгогдсон нь "шоронгоос нэр дэвшигчдээс" сонгуульд ялалт байгуулсан ганц тохиолдол болоод байна.
Тэгвэл бусад гишүүд нь ямар үндэслэлээр хоригдсон бэ?
Нэр дэвших эрхээ авч, сонгуулийн сурталчилгаа эхлүүлэхтэй зэрэгцэн дээрх нэр бүхий 6 гишүүнийг ээлж дараалан шүүхэд дуудаж, барьцаа нэхэн, цагдан хорьсон билээ. Тэднийг хорих болсон шалтгаан нь:
Н.Номтойбаяр гишүүний хувьд
1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн шийдвэр гаргасан
2. Талийгаач Г.Батхүү агсны нас барсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татсан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.
Түүний шүүх хурал зургадугаар сарын 11-ний өдөр болсон боловч шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 17-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Гэвч зургадугаар сарын 14-ний өдрийн шүүх хурал эхэлсэн даруйдаа сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл дахин хойшлогдсон юм.



