Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МҮХАҮТ-аас эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газарт санал хүргүүллээ
00

МҮХАҮТ-аас 2020-2024 онд эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-900" хөтөлбөр боловсруулж, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах саналын хамтаар нэр дэвшихээ мэдэгдсэн улстөрийн намуудад хүргүүлсэн.
МҮХАҮТ-ын саналыг хүлээж авсан 2 нам, 2 эвсэл энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр УИХ-д төлөөлөлтэй болж, МАН дийлэнх олонх болж Засгийн эрх барьсан. Иймд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэсэн “ЭЗЭН-900” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ гэж үзэн, эдийн засгаа эрчимжүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлж төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахыг УРИАЛЖ байгаа аж.



