Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хамгийн их хөрөнгөтэй

Улс төр
admin
Унших: 3 мин 9 сек
80
legacy:resources/images/news/Zasag-2020-07-08-012853-636150516.png

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хурлаар эцэслэсэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй 17 сайдын ХОМ-ийг уншигч танд танилцуулж байна.

Авлигатай тэмцэх газраас олон нийтэд нээлттэй байршуулсан өгөгдлийг ашиглан бүтээв. Мөн Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй Г.Сайханбаяр, С.Чулуун нар ХОМ мэдүүлдэг нийтийн алба тушаал хашиж байгаагүй тул доорх инфографикийн мэдээлэлд багтаагүй болно. 

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/

Батлан хамгаалахын яам Г.Сайханбаяр 

Гадаад харилцааны яам Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/

Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/

Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/

Барилга, хот байгуулалтын яам Б.Мөнхбаатар  /Барилга, хот байгуулалтын дэд сайд/

Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/

Зам, тээврийн хөгжлийн яам Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/

Эрчим хүчний яам Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/

Эрүүл мэндийн яам Б.Цогтбаатар  /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/

Соёлын яам С.Чулуун /ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/

-НИЙТ ХӨРӨНГӨ-

Уг хэсэгт мэдүүлэг гаргагчийн нийт орлого, гэр бүлийн гишүүдийн нийт орлого, орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, газар, үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл, хадгаламж, авлагын дүнг нэгтгэв. Уг дүнгээр Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайван, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдох Л.Халтар нар тэргүүллээ.

-ӨӨРИЙН ОРЛОГО-

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй гишүүдийг Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайван тэргүүллээ. Тэрбээр 2019 онд 380 сая 577 мянган төгрөгийн орлого олжээ. Н.Энхтайван нь өнгөрсөн онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.

-ГЭР БҮЛИЙН ОРЛОГО-

Гэр бүлийн гишүүдийн орлогоор Эрүүл мэндийн сайд асан, БОАЖ-ын сайдаар томилогдох Д.Сарангэрэл тэргүүллээ. Д.Сарангэрэлийн гэр бүл хүнсний үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхэлдэг билээ.

-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ-

Уг жагсаалтыг Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайван 1 тэрбум 907 сая төгрөгийн үнэлгээ бүхий 7 орон сууц, барилга байгууламжаар тэргүүлж байна. Харин үл хөдлөх хөрөнгийн тоогоор Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох Б.Мөнхбаатар тэргүүлж байна. Тэрээр 893 сая 450 мянган төгрөгийн үнэлгээ бүхий 9 үл хөдлөх хөрөнгөтэй. 

-ОРОН СУУЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТОО-

-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эзэмшлийн Mercedes Benz, ML320, Lexus, 570, Harley Davidson мотоциклоо 284 сая 59 мянган төгрөгөөр үнэлжээ. Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох Х.Нямбаатар жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэж байна. 

-МАЛ АЖ АХУЙ-

Эрчим хүчний сайдаар томилогдох Н.Тавинбэх Адуу-533, Үхэр-139, Хонь-1580, Ямаа-220 буюу 2,472 толгой малтай. Эдгээрийг 423 сая 800 мянган төгрөгөөр үнэлжээ.

-ГАЗАР-

Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайван өмчлөх 603м2, өмчлөх 700м2 газартай. Газрын нийт үнэлгээ нь 250 сая 100 мянган төгрөг. 

-ҮНЭТ ЭДЛЭЛ, УРЛАГ, ТҮҮХИЙН ҮНЭТ ЗҮЙЛС-

ХХААХҮЯ-ны сайдаар томилогдох З.Мэндсайхан 150 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлсийг эзэмшдэг ажээ. Уг жагсаалтын хоёрдугаарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрэмбэлэгдэж байна. 

-ХАДГАЛАМЖ-

Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн их үнийн дүн бүхий хадгаламжтай. Тэрээр хадгаламжинд буй мөнгөө 1 тэрбум 694 сая гэж ХОМ-тээ мэдээлжээ.

-АВЛАГА-

Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох Б.Мөнхбаатар хамгийн их авлагатай аж. Түүний авлага нийт 395 сая төгрөг. 

-ЗЭЭЛ-

Хамгийн их хөрөнгөтэй хэмээн нэгдүгээрт бичигдэж байсан Н.Энхтайван уг жагсаалтыг ч мөн тэргүүлж байна. Түүний зээлийн нийт хэмжээ 585 сая 650 мянган төгрөг ажээ. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    Saak2020/07/12

    Энэ луйварчид цалингаараа, үнэнч шударгаар лав амьдрана гэж байхгүй

  • З
    Зочин2020/07/12

    Ene bol bid buhniig dor. Jilj bna ih yu. Idej uugaad zuv yavaasai burhan butsaagaad avna ur huuhdeez hini Bi

  • Х
    Хуц2020/07/12

    Хулгайчууд

  • З
    Зочин2020/07/12

    uls hugjuud bnuu uursduu hugjuud bna uu

  • И
    Иргэн2020/07/10

    Чулуун захирлын хадгаламж аймаар их юмаа. Эрдэмтэд ядуу гэдэг худлаа.

  • З
    Зочин2020/07/10

    ЕС ын хадгаламж аймаар юмаа.

  • З
    Зочин2020/07/09

    60 тэрбумын авлага өглөг үргэлжилж байна. Сайхан дараа нь цаазаар аваачнаа.

  • З
    Зочин2020/07/09

    Хаанаас ийм шилэгдмэл хулгайч нар олж сайд болгов