Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эрүүл мэндийн сайдад УНТЭ-ийн захирал Т.Мөнхсайханг томилуулахаар танилцууллаа
00

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах гишүүдийг баталсан.
Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д танилцуулахдаа УНТЭ-ийн захирал Т.Мөнхсайханыг оруулжээ.
Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм.

.webp)

