Шинээр томилогдсон сайд нар 16 цагаас УИХ-д тангараг өргөнө

Улс төр
admin
Унших: 1 мин 9 сек
00
legacy:resources/images/news/зг-2020-07-08-143813-591495220.jpeg

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-д танилцуулсан. 

Засгийн газрын гишүүдэд захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ёслолын их танхимд болж Шинэ сайд нар захирамжаа гардаж авлаа.

Шинээр томилогдсон сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 16.00 цагаас УИХ-д тангараг өргөнө.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/

Батлан хамгаалахын яам Г.Сайханбаяр 

Гадаад харилцааны яам Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/

Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/

Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/

Барилга, хот байгуулалтын яам Б.Мөнхбаатар  /Барилга, хот байгуулалтын дэд сайд/

Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/

Зам, тээврийн хөгжлийн яам Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/

Эрчим хүчний яам Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/

Эрүүл мэндийн яам Т.Мөнхсайхан  /УНТЭ-ийн захирал/

Соёлын яам С.Чулуун /ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/