Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тамгаа гардаж авлаа

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/хууль-2020-07-09-113207-1221345741.jpeg

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар нар байлцав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол төрийн туршлагатай, дархан улс төрчөөс ажил хүлээн авч, өндөр хариуцлага оногдож байна” гэдгийг онцлоод ирэх 4 жилийн хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хууль зүйн салбарыг шинэ шатанд гаргахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.