Ялалтанд нэмэр болоогүй хүмүүс САЙД болсонд гишүүд бухимдаж байна

Улс төр
admin
Унших: 2 мин 16 сек
240
legacy:resources/images/news/534dcf75-2454-41d9-a4a2-831c89620f48-2020-07-10-094719-2065349194.jpeg

Хэн нь хэнийхээ ачийг санаж сайд болгосон, хэн хэнтэй нэг ангийнхан, хэн хэнтэйгээ ураг төрөл  гэх мэт учир битүүлэг олон асуулт хариултаа нэхсээр үлдэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ танхимаа бүрдүүлж шинэ үндсэн хуулийн дагуу УИХ-ын чуулганы танхимд тангараг өргүүлж ажилдаа орлоо. Олон нийт болон улс төрийн хүрээнийхэн төдийлөн сайн танихгүй сайд нарыг “мэргэжлийн” гэж тодотгож байгаа ч УИХ-ын гишүүд өөр бодолтой байгаа бололтой.

Өчигдөр саарал ордноор дүүрэн гомдсон, гайхсан хүмүүс хоорондоо өрөө дамжин хов ярилцаж өнжсөн байна. Учир нь тэд энэ удаагийн танхимын томилгоонд төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа ажээ.  

Энэ удаагийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдан сонгогдож гарч ирсэн МАН-ын 62 гишүүн эрвийх дэрвийхээрээ ажиллаж маш их зардал мөнгө, хүн хүч гаргаж нэлээд амаргүй тулаанд орж байж арай хийн ялалт авчирсан. Гэтэл энэ бүх хичээл зүтгэл нь талаар болж цөөхөн бүлэг хүмүүсийн дунд бүх асуудал шийдэгдэж байна. .

УИХ-ын сонгуульд хамаг байдгаа тавьж өрсөлдөж намдаа суудал авчирсан гишүүд ийм танхим бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн хэрэг үү гэх асуудлыг хөндөж байгаа гишүүд олон байгаа ажээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “сайд нар ялалт авчирсан гишүүдийг хүндэтгэж хамтарч ажиллаарай” гэж ил хэлснээс бусад нь яг ижилхэн бодолтой байгаа гэж ордны бор шувууд жиргэж байна.  

“Намын гишүүн биш сайд нар оруулаад ирлээ” “энэ сайд нар намын ялалтын хаана явсан бэ”, “УИХ-ын гишүүдийг их дорд үзэж байна аа” “нэг жилийн настай засгийн газар байгуулагдлаа”, “өр дарсан засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ улсын гадаад дотоод өр биш ач санасан, урьд өмнөх өгөө аваагаа өгсөн засгийн газар боллоо”, “УИХ-ын гишүүдийн өмнө хүүхэд шиг сайдуудтай боллоо”, “МАН-ынхны хэргийг хаасан хуулийн том хүний дүү сайд боллоо” “энэ засаг удахгүй ээ. Гэхдээ хэсэг явуулья”, “нэг ангийнхан сайд болчихлоо” “хамаатнууд сайд болчихлоо. Ингэж болдог юм уу” гэх мэт гомдлууд саарал ордноор нэг шивэр авир хийлдэж харин шинэ сайд нар туйлын додигор тамга тэмдэгээ хүлээж авсан нэг өдөр өнгөрчээ. 

Сайд гэдэг бол улс төрийн албан тушаал. Улс төрийн албан тушаалд улс төрийн хүчин хамтын бодлогоор зүтгэсэн хүмүүсээ томилох ёстой. Гэтэл намаас огт хамааралгүй хүмүүс ихээр орж ирлээ. Ядаж энэ сайд нараас УИХ-ын дөрвөн гишүүн, шадар сайд Я.Содбаатарыг эс тооцвол 2024 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх, намаа төлөөлж олон нийтийн дунд үзэл бодол байр сууриа хэлж ярих чадвартай хүн нэг ч алга гэх шүүмжлэл зэрэгцээд тусгаар тогтнолын ордноос ч их хадаж байна. 

Товчхондоо МАН-ынхан ууртай байна. Гэхдээ намын даргадаа итгэл хүлээлгэж, нэг хэсэгтээ харья гэж шийдэж буй бололтой. Хэн нь хэнийхээ ачийг санаж сайд болгосон, хэн хэн нэг ангийнхан, хэн хэнтэйгээ ураг төрөл  гэх мэт учир битүүлэг олон асуулт хариултаа нэхсээр үлдэв. 

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/07/25

    АН-ыг дэмжигч махны ченж МАН-ын сайд болчих ч гэж

  • З
    Зочин2020/07/12

    ёстой зөв томилгоо.ийм л байх ёстой тус тусдаа.

  • Z
    Zochin2020/07/12

    Ih hurliin gishuun bolson ni bagadaad saiduin toloo shunaltval erguulen tatah heregtei.Negent yurunhii saidad saiduudaa tomiloh erh medel ogson bolohoor hoshuu dureh heregguu shu.gishuud ee.Harin yurunhii saidiin saiduudaa tomiloh buren erhed haldsan hereg bolno shu.Yurunhiilogch bas saidiin buren erhed oroltsood ch baih hereggui ee

  • Z
    zochin2020/07/12

    Ih hurliin gishuud hunii dalbaan dor songogdsondoo bayarlaad ner hundee bodoj ajlaa sain hii saiduud ta naraas hamaataltai bh albagui harin ch diilenh ni mergejliin humuus tomilogdloo odoo yaj ajillahiig ni harah uldlee

  • Z
    zochin2020/07/12

    HURELSUKHIIN HUCHIND GISHUUN BOLCHIHOOD IH HUTSALDAH NEE

  • З
    Зочин2020/07/12

    Ж.Эрдэнэбатыгаа золиосолж танхимаа байгуулна гэсэг гэдэг нь яалт ч үгүй үнэн бололтой

  • З
    зочин2020/07/12

    ХХААХҮЯ нээг пээдгэр толгойд нь юу ч үгүй хоосон нөхөр орж ирлээ. Уг нь одоо бгаа дэд сайдыг томилсон бол ажил явж өгнө дөа

  • T
    Tumur2020/07/12

    Kkk baidagaa barj gishuun bolson. Said bolj sharhaa nohno gesen chin talaar bolson bolohoor uurtai baigaa yum u. Hiih yostoi ajlaa l sain hiivel boloo bishuudee. Namiin darga chin bagaar n demjeerei gej barag l sogdoj morgoh shahuu guisanii huchind chiruulj garsan hun olon bii shuu tumen olon sn medej bgaashd. Bitgii shalchignaad ajil hiilgehgui gai bolooroi Sorog huchin chin huchtei shuu amand n orj aygand n bagtchih viidee

  • З
    Зочин2020/07/12

    Gishuudiin dyr huseld niitsene gej yu baihavdee Hurelsuhiig yls oron ard irgediihee sain saihnii toloo ajilana gedegt itgenj bna! Mash sain ajilah heregtei Ard tumen hariytslaga nehne shuu!

  • У
    уянга2020/07/12

    эх орны эрх ашиг 1 т

  • З
    Зочин2020/07/12

    Сонгуульд оролцоогүй хүн яагаад сайд болж болохгүй гэж... тэр тусмаа улс төрөөс хамаарал бага байх болно. Намын төлөө биш улс орон ард түмний төлөө хүн хэрэгтэй

  • H
    Huuli togtooh ajilaa hii2020/07/12

    Gishuud odoo jinkene undsen ajilaa hii, buur zasagt garaa dureed surtsan bn shdee, odoo gishuun gedeg chin tiim goyo ajil bish gedgiig oilgoj av daa oyunchimeg met ni

  • З
    зочин2020/07/12

    Мордохын хазгай гэгч боллоо

  • З
    Зочин2020/07/12

    Мурий амтай ЖДҮ чин Содбаатар ЗГ ын нэр хүндийг унагаалаа

  • З
    зочин2020/07/12

    Эх орноо гэж л байгаа бол энэ бодлоо март, ийм хогийн юм бичиж байгаа хүн, сайттай хариуцлага тооц, болохгүй бол тэр Оюунчимэг мэтийн юмнуудыг эргүүлэн тат. Засгийг ажил хийлгүүлэхгүй шантаажлана гэдэг маш том гэмт хэрэг, эх орноосоо урвасан асуудал шүү

  • Ч
    Чоно2020/07/12

    ЖДҮ хулгайч содбаатарыг сайд болгосон нь Хүрэлсүхийн хэн гэдэгийг харууллаа

  • З
    Зочин2020/07/12

    Таарсан таар шуудайнууд

  • Д
    Дулмаа эмгэн2020/07/12

    Их хуралд төрийн их хулгайч луйварчингууд олноороо орж ирсэн бгаа Бямбацогт Чойжилсүрэн Хүрэлбаатар Сү.Батболд Дэлгэрсайхан өвөө гээд л урт цуваа гарнаа тэр нөхдийг татах хэрэгтэй шүү .Шүүхээр гэм бурууг нь шүү

  • Б
    Бондгор2020/07/12

    Өөрсдийн нь иддэг уудаг нь хаагдах тийшээ болохоор боож үхэх бор дээс хайна гэгч нь болж байхгүй юу хэ хэ хэ

  • З
    Зочин2020/07/12

    Гишүүд хулгай хийж, тендэр авч чадахгүй боллоо л гэж уурлаж бгаа юм. Хүрэлсүх сайд сайн бна аа, наад хулгай хийх бодолтой их хуралд орсон юмнууддаа өшөө ойлгуул, Их хурал хулгай хийдэг газар биш гэдгийг

  • И
    иргэн2020/07/12

    удахгзй бас хагарах нь.тѳр л түвшин түмэн олон амгалан байгаасай

  • Г
    Ганболд2020/07/12

    УИХ гишүүдээс хамааралгүй мэрэгжилиин сайдууд гарсанд ард түмэн салбар бүр дуртай бнаа

  • З
    Зочин2020/07/12

    irged bid bol setgel hangaluun bn

  • З
    Зочин2020/07/11

    Мэдээж их хурлын гишүүдэд ийм хардлага байгаа байх. Гаднаас нь харахад Хүрэлсүх ард түмний хүлээсэн мэргэжлийн засгийн газар байгууллаа. Засаг их хурлын гишүүдэд биш эх орныхоо төлөө ард түмгийхээ төлөө ажиллах цаг нь болсон. Иргэд үүнийг хүлээж байна.