Архангай аймгийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Arkhangai-2020-07-16-111644-594677849.jpeg

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг наймдугаар сарын 17-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас  Архангай  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ мөн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан/ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай  учруулах гэмт хэрэгт, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  22.1-р зүйлийн 3 дахь  хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 10-нд товлогдсон байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх  хуралдааныг  2020 оны 8 дугаар  сарын 17-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа. 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар