Монголын төр зүтгэсэн хүндээ халтай буюу аавынд сууж буй ЕРӨНХИЙ САЙД НАР

Улс төр
admin
Унших: 5 мин 11 сек
180
legacy:resources/images/news/115379558_280449289958470_3865659550433529290_n-2020-07-24-092522-592468982.jpeg

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэх хэлц бий. Энэхүү үг ортой болохыг гэрчлэх олон үйл явдал сүүлийн өдрүүдэд олон боллоо. Тодруулбал, Монголын төрд зүтгэсэн гурван Ерөнхий сайд “аавын гэр”-т сууж байна. Эдгээр эрхмүүд ямар үндэслэлээр ял эдэлж байгаа талаар товч танилцуулъя.

-МОНГОЛ УЛСЫН 18 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД МЭНДСАЙХАНЫ ЭНХСАЙХАН-

legacy:upload/images/ni/2020/07/24/53042dd424e6f744a89e140c8017d4f3-101837-1976180145.jpeg

2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, дөрвөн жил 6 сар хорих ялаар шийтгэсэн юм. 

Ардчилал ялснаас хойш буюу 1990 оноос өнөөг хүртэл шүүхээс ял шийтгэл сонссон анхны Ерөнхий сайд нь М.Энхсайхан байсан юм. 

Түүнийг 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.6.2 /үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх/, 22.1.2-т /албан тушаалаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт тооцсон нийслэлийн прокурор Г.Батбаярын яллах дүгнэлтийг З.Болдбаатар нарын шүүгч хэлэлцэхдээ “Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж, баталгаажаагүй” гэж хорлон сүйтгэх заалтыг нь прокурор руу буцааж,  автомашины хэргээр яллав.

Тэрээр зургадугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргажээ. 

Энэ талаар гомдолдоо “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна” гэжээ.

Давж заалдах гомдлыг ЭНД дарж бүрэн эхээр нь уншаарай.

-МОНГОЛ УЛСЫН 29 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ-

legacy:resources/images/news/erdenebat-2020-09-12-143518-966002182.jpeg

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа явуулж байх хугацаанд цагдан хорьсон. Гэвч түүний сонгуулийн сурталчилгааг бие төлөөлөгчид нь үргэлжлүүлж, тойрогтоо хамгийн их санал авч, ялалт байгуулсан юм. Ингэснээр Ж.Эрдэнэбат нь энэ удаагийн парламентийн гишүүдээс УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж аваагүй, тангаргаа өргөөгүй байгаа цорын ганц гишүүн болоод байна. 

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байсан юм.

Шүүхээс Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зургадугаар сарын 11-нээс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Долдугаар сарын 6-ныг хүртэл цагдан хорьж, энэ хугацаанд шүүх хуралдаан хэд хэд хойшилсны дараа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасах шийдвэрийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргаж байв.

Шүүхийн шийдвэр гарах хүртэл Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн байрны гадаа жагсаж, "Ард түмний сонголтыг хүндэтгэн, Ж.Эрдэнэбатыг чөлөөл" гэдэг шаардлага тавьж дуу хоолойгоо хүргэсээр байв.

Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо долдугаар сарын 3-ны өдөр хуралдаж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргаж байв. Дүгнэлтэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн" гэжээ.

-МОНГОЛ УЛСЫН 25 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД САНЖИЙН БАЯР-

legacy:Амараа зураг/баяр.jpg

Монгол төрийн Ерөнхий сайд нараас яллагдах дүгнэлтийг хүлээн авсан ээлжит төрийн түшээ С.Баяр байв. Түүнд холбогдох хэргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг гэм буруутайд тооцлоо. 

С.Баяр нь 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолоор Оюутолгойн ордын ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийхийг Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЯЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосон. 

Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэлд үндэслэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК-нд “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис” компанид 418,385,173,982 төгрөгийн орлого олох боломжийг олгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзжээ. 

Улмаар С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийг эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Б.Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад 2010 оноос 2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртлэх хугацаанд 3,596,148 ам.доллар буюу 5,580,444,337 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцон дараах ялыг оноожээ. 

С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5,580,444,637 төгрөг, Ч.Даваанямаас 5,766,440,000  төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж улсын орлого болгох шийдвэрлэсэн байна. 

Дээрх хэргүүдэд холбогдсоны улмаас Монгол Улсын гурван Ерөнхий сайд М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар “аавын гэр”-т ял эдлэхээр боллоо. Удаах нэг нь эх орондоо ирвэл түүнийг хорих өрөө, байрыг нь эртнээс бэлдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ мэт улс орны хөгжилд чухал нөлөөтэй томоохон төслүүдийг хөдөлгөсөн, шийдвэр гаргасан бүхнээ хорид байвал хэн цаашид шийдвэр гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бас

    Тийм юмаа

  • С
    Сэлэнгэ

    Эрдэнэбатын даруй Сулла Сэлэнгийн ард түмний сонголт хамт шоронд орлоо

  • З
    Зочин

    Saihanbileg,elbegdorj,mite ah 3 China hutultsuud ochnoo

  • Z
    Zochin

    Odoo Saihanbalai Elbegdorj geed

  • Б
    Баясаа

    Үнэн

  • З
    зочин

    С.Зориг Ерөнхий сайд болсон бол шударга ёс тогтох байсан даа. Тэр төр, нам, хувийн эрх ашиг гэсэн дараалалтай байсан. Гэтэл Ерөнхий сайд, бусад эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн 1-д хувийн эрх ашиг байгаа нь илт юм. Гадаадад оршин суудаг гэр бүлтэй, төрийн нууц мэддэг, төрийн тусгай хамгаалалтад байдаг атлаа ганцаараа гадаадад янз бүрийн хугацаагаар тэнээд явчихна, тэрбумаар хөрөнгөтэй, далд компанитай, олон компаний хувьцаа эзэмшинэ, баг бүрдүүлж буй нь гээд тойрон хүрээлэгчидээ ямарч албан тушаалд томилно, хууль зөрчиж, дураар гадаадтай гэрээ хийж, эцэстээ гадаадад оргоно гэх мэт

  • С
    Сайнаа

    Монголын төр авилгачин, хулгайч нарт халтай байх ёстой. Албан тушаал, эрх мэдэл, эрх ямбаа хэтрүүлэн ашиглаж, гадныханд баялгаа найр тавьж өгөөд улс ороноо өрөнд оруулсан хөлдүү толгойнуудын бүх хөрөнгийг хурааж шоронд үлдсэн амьдралыг нь үлдээ. Эд нар эх орноосоо урвагчид.

  • З
    Зочин

    ed bol hvn bish

  • З
    Зочин

    Шийдвэр гаргахдаа эх орон ард түмнээ бодолгүй ганц өөрийн эрх ашгийг бодсон. Том төсөл нэртэй Оюутолгой шиг луйвар орж ирвэл ямар ч төсөл хөрөнгө оруулалт хэрэггүй. Төсөл хэрэгжүүллээ гээд гийсэн юм алга. Болоод ирсэн юм болох л байлгүй. ..новш гэж.

  • З
    Зочин

    Төрд зүтгэх чадваргүй хөрөнгөтэй болох гэсэн сэтгэлтэй хүмүүс

  • З
    Зочин

    Алдаатай бодлого явуулахгүй бол яах ч үгүй л биздээ

  • N
    Nergvi

    Ted ard fvmne bodoogvi.comooroi saihan baie gej sefgel gargaagvi.tord zvtgsen hvnd halgaatai bish.hylgaach hvd halgaatai

  • З
    Зочин

    Монголын төрд үнэнчээр зүтгэж чадаагүй түшээдэд бага ял оноожээ.Энэ хүмүүс 1жил ял эдлэсэн болоод гарч ирнэ.

  • Ё
    ёониуч сонжооч

    Эрх барих хугацаагаа уртасгахын тулд ард түмнээ хар пиар, хуурмаг мэдээлэлээр эргүүтүүлэн, популист улстөрчдийн өрсөлдөгчид болох өөрсдөөсөө ухаалаг нөхдөө ангуучлан яллах замаар монголын төрийн эрх мэдлийг харьшсан бодлоготой гадны төлөөний хүмүүст атгуулах сэтгэлзүйн ул суурийг амжилттайгаар бэлтгэж байгааг хийгээгүй хэрэгтээ хилсээр ямар ч нотлогдох баримтгүйгээр яллагдах нөхдийг яллаж дуусгахыг уухайлах олны хандлагаас харж тэнэгэрч гүйцэж байгаад, олон ургальчаар харах мэлмий нь харанхуйласнаас олж үздэг болчих шигээ. Нэгэн цагийн үнэн гээч мянган өдрийн хойно худал болж гайхшруулахыг хойчис л олж үздэг гэх...,

  • З
    Зочин

    Цааш нь харуулчаагүйд баярлах хэрэгтэй

  • И
    Иргэн

    Алаагүй нь эх юм.харамсалтай 3 хан жил шорон гэж худал хуурч 100 жилээр шагнуулна.ард түмнийг ба түмний төлөө зүтгэгчидийг бол алаад .дээдэс ёр нь байгаа онодог боловуу.

  • И
    Иргэн

    Төрд зүтгэх гэж юуг хэлдгийг мэддэггүй эсхүл мөнгөнд дөрлөгдсөн хүн бичсэн бололтой. Уг нь төрийн албан хаагч төр, ард түмнийхээ төлөө ШУДАРГААР зүтгэнэ гэж тангараг өргөсөн байдаг юм. Хэрвээ тангаргаа няцвал мэдээж ингээд л хариуцлагаа хүлээх нь ойлгомжтой

  • З
    Зочин

    улс орныхоо тѳлѳѳ явсан бол та нар ард түмэндээ хүндлэгдээд явах бсан та нарыг монголын ард түмэн нулимж бна ш дээ