Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/110329817_702078370351178_2358579781252681343_o-2020-07-24-102149-1743008679.jpeg

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх, шинээр томоохон хэмжээний хүлэмж олноор барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.