"Зөвшөөрөлгүй самар түүвэл 5-27 сая төгрөгөөр торгоно"

Нийгэм
admin
Унших: 1 мин 20 сек
10
legacy:resources/images/news/7R1A0953-2048x1214-2020-08-27-093437-26380807.jpeg

Өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самрын ургацын байдал, самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. 

Энэ үеэр Экологийн цагдаагийн Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нэмэхбаатар: Хуш модны самрыг зөвшөөрөлгүй түүх буюу Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 5400 нэгж буюу 5 сая 400 төгрөгөөс 27000 нэгж болох 27 сая төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хорих, эсвэл      1-5 жил зорчих эрхийг хязгаарлах хуулийн заалттай байдаг. Иймээс иргэд олон нийт хуулийн хугацаа эхлээгүй байхад зөвшөөрөлгүй самар түүхгүй байхыг анхааруулъя" гэв. 

Монгол орны нийт газар нутгийн 7,9 хувь ойгоор бүрхэгдсэн байдаг. Харин байгалийн ойн талбайн ердөө таван хувь нь хушин ой юм. Хушин ой нь 10 аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг. Манай оронд ургаж байгаа хушин ойн сангийн нийт талбай нь 612,9 мянган га, нөөц нь 111,2 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5,25 хувь, ойн нөөцийн 8,9 хувийг эзэлдэг.

Хуш модны самрын энэ жилийн ургацын байдлыг аймаг, сумдыг хариуцсан Ойн анги судлан тогтоож, мэдээ ирүүлсний дагуу БОАЖЯ-ны харъяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хушин ой бүхий аймаг, сумдад самрын ургацын тархацын байдал, болцыг дээж аван судалж, дүгнэлт гаргасан. Судалгаанд хамрагдсан газруудаас 8 аймгийн 25 сумдын ойн санд хуш модны самар их ургацтай, 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсийн ойн санд дунд ургацтай байна. Ингэснээр Монгол Улсын хушин ой бүхий газруудын 39.7 хувь нь сайн, 60.3 хувь нь дунд ургацтай байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Соц нийгэм худлаа уриа лоозонгоор дүүрэн ард түмний тархийг угааж байсан л гэдэг үнэндээ одоогийн энэ нийгэм бүр долоон дор. Тэгж торгоно, ийм тийм хуультай гэх мөртлөө юу ч байхгүй хоосон ам, цаас. Соц нийгэмд ядахдаа хууль нь хууль шиг байж. Саяхан Богд уулын руу салхинд гарсан самарчид бүр майхан савтайгаа, машин тэрэгтэйгээ шоргоолж шиг бужигнаж байна лээ шд. УБ-ын булан бүрт зарж байна ийм байхад үхснийхээ хууль, торгууль яриад байгаам бэээээ???