"Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаа ирээгүй"

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Э.Бат-Үүл-1.jpeg

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо.  Шүүгдэгч Э.Бат-Үүл нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар