А.Амбасэлмаа: Өнөөдөр 1 хүнээс Ковид-19 илэрч, 2 хүн эдгэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин 3 сек
00
legacy:resources/images/news/80-2020-09-03-120007-895272404.jpeg

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр /2020.08.26/ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийтдээ 553 хүнд шинжилгээ хийснээс 552 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин наймдугаар сарын 22-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Бусад шинжилгээнүүдийг задалж хэлбэл, наймдугаар сарын 7-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүний шинжилгээ, Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 8 эмч, ажилчны шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 3 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, сувилалын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ, мөн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гаран, сувилалын ажиглалтад шилжиж байна. Тэдгээр хүмүүс бол 32 настай, 24 настай хоёр эрэгтэй байна. Ингээд манай улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдлын 96,6 хувь нь эдгэрчээ. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагийн 8 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.