А.Амбасэлмаа: 471 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/80-2020-09-03-120007-895272404.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"2020.08.27 Өчигдөр ХӨСҮТ-ийн 2,  Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 471  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалж хэлвэл: 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1  хүний  шинжилгээ,

08.27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ,

08.27-нд Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ, 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ,

Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ, 

Гадаадын улс орон луу явах хүсэлт гаргасан 13 хүний шинжилгээ,

Эмч ажилчдын 19 хүний шинжилгээ, 

Тандалтын 5 хүний шинжилгээ

 Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан  шинжилгээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

МУ-д  нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс 291 иргэн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтанд 33 хүн, гэрийн ажиглалтанд 35 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 223 хүн байна.

ХӨСҮТ-д одоо 10  хүн эмчлэгдэж байна. 9 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.