Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эмнэлгүүд томуугийн вакцин хийж эхэлжээ
10

ХӨСҮТ улирлын томуугийн вакциныг жил бүр хийдэг боловч одоогоор вакцин ирээгүй бөгөөд есдүгээр сарын 20-ны үеэр орж ирэх юм.
Харин зарим хувийн эмнэлгүүдийн тухайд БНСУ-аас оруулж ирсэн томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн байна. Үүнд,
“Улаанбаатар сонгдо” эмнэлэг есдүгээр сарын 1-нээс томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас / 48,000 төгрөгөөр хийнэ.
“Интермед” эмнэлэг томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас/ 46 мянган төгрөгөөр, өдөр бүр 20:00 цаг хүртэл хийж байна.
Түүнчлэн Тод-Эйч клиник эмнэлэг томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэхээ мэдээлжээ.



