Хорио цээрийн дэглэм сахиулах хугацаанд нийт 548,7 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/content_photo-2020-09-01-135025-1803532114.jpeg

УОК-ын шуурхай штабаас наймдугаар сард хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга Н.Лхагвасайхан мэдээлэл өглөө. 

Хорио цээрийн дэглэм сахиулах хугацаанд нийт 45685 зөрчил илрүүлж, 45609 хүнд 548.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, 

-Олон нийтийн газар нус, цэр, шүлс хаясан 45086,

-Нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ, цахим тоглоомын газар ажиллуулсан 29,

-Цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан 51,

-Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулсан 19,

-Жагсаал цуглаан хийх журам зөрчсөн 16,

-Хорио цээрийн дэглэм зөрчсөн 131,

-Засаг даргын захирамж зөрчсөн 331,

-Тусгаарлах байрны дэг зөрчсөн 27,

-Гэрээр тусгаарлах журам зөрчсөн долоон зөрчил илрүүлжээ. 

ХуваалцахЖиргэх