Өнөөдөр 38 хувьцаат компанийн 126,761 ширхэг хувьцааг арилжжээ

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1-2020-09-01-183703-317551538.jpeg

Өнөөдөр /2020.09.01/ энгийн арилжаагаар I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 24,025,807 төгрөгийн үнийн дүн бүхий 126,761 ширхэг хувьцаа  арилжигдсан байна. Үүнээс  14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Харин "Багануур" ХК (BAN +14.89%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL +14.24%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс"ХК (MIE -12.98%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -12.31%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.66 хувиар өсч 17162.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,889,609,835.97 төгрөг болжээ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж