Туул голоос 51 настай эрэгтэйн цогцос олджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Гол_үщр-2020-09-03-105541-1693766387.jpeg

Нийслэлийн Налайх дүүргийн 5-р хороо, “Дээд их үүсвэр” цэвэр усны нөөцийн тавдугаар худгийн урд “Туул голд цогцос байна” гэсэн дуудлагыг есдүгээр сарын 2-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид 25 километр замыг туулан 16:52 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Г / 51 настай, эрэгтэй /-н цогцсыг Туул голоос гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О. Оюунболорт шийлжүүлэн өгчээ.