Ж.Байгалмаа: 1072 ширхэг хувьцааны ноогдол ашгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин 39 сек
80
legacy:resources/images/news/ногдол-2020-09-03-114721-1010884709.jpeg

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ноогдол ашгийг энэ 7 хоногт олгох талаар ҮЦТХТ-өөс дараах мэдээллийг хийлээ.

“Эрдэнэс Таван толгой” ХК төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2020 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн бүх хувьцаа эзэмшигчдээ ноогдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай ногдол ашиг зуучлуулан тараах гэрээ хийсэн. Энэхүү гэрээн дээр ногдол ашиг авах хоёр сая таван зуун арван хоёр мянган иргэн, 486 ААН-д 179 тэрбум 830 сая төгрөгийн ноогдол ашгийг зуучлуулан тараах гэрээг хийн ажилласан. Үүний дагуу “Эрдэнэс таван толгой” ХК 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум төгрөг, наймдугаар сарын 6-нд 40 тэрбум төгрөг, наймдугаар сарын 25-нд үлдсэн 79,8 тэрбум төгрөгөө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэг сая найман зуун наян гурван мянган иргэн “Эрдэнэс таван толгой” ХК-ний хувьцааны данстай байна.

Эн тэргүүнд ноогдол ашгийг үнэт цаасны компанид данстай иргэдэд шилжүүлэх ёстой. “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Төрийн банк”, “Капитрон банк”, “Голомт банк” гэх нэр бүхий зургаан банкуудтай мэдээлэл солилцох гэрээ байгуулаад иргэдээс ирсэн арилжааны банкны дансны дугаарыг тулган баталгаажуулалт хийсэн. Ингээд өнөөдрийн байдлаар 859 мянган иргэний данс баталгаажсан. Төрийн сан дахь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данснаас багцын гүйлгээгээр шилжилтийг өнөөдөр хийсэн. Үнэт цаасны компани дээр данстай, дансаа баталгаажуулсан иргэдийн “Таван толгой” ХК-ий 2019 оны ноогдол ашиг орсон гэж ойлгож болно.  Иргэдэд хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна. Үүнд:

“Эрдэнэс таван толгой” ХК нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ноогдол ашгийг олгосон байгаа. Гэхдээ 10 хувийн татварыг суутгаад 81 төгрөгөөр үржүүлж, иргэдийн гар дээр ноогдол ашгийг олгоно.

Иргэд хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэхгүй байх тохиолдол их байна.

Үнэт цаасны компанид дансгүй иргэдэд И-Баримтаар дамжуулан ноогдол ашгаа авах боломжийг бүрдүүлж, санхүүгийн мэдээллийн төвтэй хамтарч ажилласан. Үүний талаар иргэдээс санал асуулга явуулна. Иргэд зөвшөөрөл мэдээлэл ҮЦТХТ дээр ирснээр ноогдол ашиг олгогдох боломжтой.

Нас барсан, харьяатаас гарсан иргэдийн бичилтийг хийсэн байгаа” гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    төвжаргал

    миний хувьцаа ороогүй бна

  • З
    Зочин

    Стандарт инвестмэнт ,тулгат чандманьд данс нээлгэсэн бна гэсэн хэрнээ орохгүй юм

  • А
    Анхах

    Монсekийн байр хотод хаана бна вэ Хувьцааны мөнгө орохгүй бна Дансаа хавар өгсөн

  • A
    Ariunaa

    Monsec noogdol oroogvi bn 4 hvniih

  • D
    D.nymsuren

    huuhdin huwcsani mong hezee ohhoh helj ogohc

  • З
    Зочин

    E barimtiin dansaar yaaj olgoh we

  • З
    Зочин

    Dansa holbolt hgegui bol yah we

  • З
    Зочин

    orsnoo yj medhuu