15 жилийн өмнөх Монгол: Замын хажууд унтах эр

Канадын гэрэл зурагчин Greg Girard 1955 онд төрсөн бөгөөд 1980-аад онд мэргэжлийн гэрэл зурагчин болжээ. Тэрээр тухайн үед Азийн орнуудаар аялж, амьдарч уран бүтээл туурвиж, хэд хэдэн ном гаргасан нь ч түүний www.greggirard.com сайтад бий.
Харин дараах зургуудыг манай улсад 2005-2007 оны хооронд авсан тухай тэмдэглэжээ. Тэрбээр энэхүү бичил цомгийнхоо тайлбарыг дараах байдлаар таталсан аж:
Монгол улсын нийслэл Улаанбаатар суурин/хөдөө холилдон хотжиж байгаа гэдгийг нотлох нь: хашаа тойруулсан гэрүүд, дэлгүүрийн үүдэнд морьтойгоо ирсэн хүүхэд, замын хажуугийн задгай билльярд. Гадна, гудамжинд, задгай орших нь магадгүй байгальтайгаа харилцдаг малчин ахуйгаас тийм ч их холдоогүйтэй холбоотой биз. Урт өвөл өнгөрч сая нэг зуны нар ээхэд монголчууд аль чадлаараа түүнийг мэдэрч-ил гарахыг хүсэх мэт. Шар нарны дор тэд шинээр хөрөнгөжиж, хотжиж, эрдэс баялгийн нөөцийн тэсрэлт болж, Хятад болон хуучин ЗХУ-ын хооронд оршиж, эх орноо хөгжүүлэх үйлсийг хослуулж байна.
“Үйлчлэгч охин ба уран зураг” - Chambermaid and Painting
“Золбоотой залуу” - Dashing Young man
“Алтны уурхайн харуул” – Guard at Open pit gold mine
“Замын хажууд дугхийх эр” – Man napping by Roadside
“Улаанбаатарын нисэх буудал: Монголын хөх тэнгэр” – Mongolian Blue Sky at Ulan Bator Airport
“Гудмаар алхах ээж, охин” – Mother and Daughter in Street
“Алтны ил уурхайн цооног” – Open pit gold mine
“Хотын зах – 1” – Outskirts of Ulan Bator
“Хотын зах – 2” – Outskirts of Ulan Bator
“Хотын зах – 3” – Outskirts of Ulan Bator
“Хотын зах – 4” – Outskirts of Ulan Bator
“Хотын зах – 5” – Outskirts of Ulan Bator
“Оюутолгой дахь солонго” – Oyu Tolgoi Rainbow
“Оюутолгой хүрэх зам” – Road to Oyu Tolgoi
“Замын хажуугийн задгай билльярд” – Sidewalk Billiards
“Морьтой хүүхэд” – Teenager with Horses
“Эмэгтэйчүүдийн яриа” – Two women talking
“Улаанбаатар -1” – Ulan Bator
“Улаанбаатар -2” – Ulan Bator
“Эмэгтэй” – Woman in street



.webp)