100 жилийн өмнөх томуугийн дэгдэлт ба амны хаалт

COVID-19
adminУнших: 2 мин 11 сек
00
legacy:resources/images/news/mask11-2020-09-06-103156-221267533.jpeg

Дэлхий дахинд COVID-19 цар тахалтай тэмцэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэхийг уриалж байгаа билээ. Тэгвэл 100 жилийн өмнө 15 сарын дотор 50 сая гаруй хүний амийг авч одсон томуугийн вирусын үед хүмүүс амны хаалтыг хэрхэн хэрэглэж байсныг харуулах гэрэл зургуудыг хуваалцаж байна. Тухайн үед өвчний тархах хүрээ, шинж тэмдэг өөр байсан боловч халдварыг цааш тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтыг тогтмол зүүдэг байсан юм. Хэдийгээр зарим маскуудыг зориулалтын материалаар үйлдвэрлээгүй, зохих ёсоор зүүгээгүй байсан ч тодорхой хэмжээнд халдвар тархахаас хамгаалж чаддаг байв.

legacy:resources/images/photo_content/mask20-2020-09-06-093316-1316870580.jpeg

Нүүрс ачих үйлдвэрийн дэлбэрэлтэд өртсөн ,томуугаар өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх үеэр. Нью-Жерси мужийн Морган хот, 1918 оны 10-р сарын 5.

legacy:resources/images/photo_content/mask19-2020-09-06-093801-1472842321.jpeg

Үзвэр үзэж буй маск зүүсэн өвчтөнүүд. Францын Роят хот

legacy:resources/images/photo_content/mask18-2020-09-06-094003-671028837.jpeg

Үүргээ гүйцэтгэж буй Улаан загалмай моторт корпус. Миссури, Сент-Луис хот, 1918 оны 10-р сар

legacy:resources/images/photo_content/mask17-2020-09-06-094157-1439482989.jpeg

Зураг дээр Вашингтоны Вальтер Рид эмнэлгийн сувилагч томуугийн тасгийн өвчтөний судасны цохилтыг хэмжиж байна. 1918 оны 11-р сар

legacy:resources/images/photo_content/mask16-2020-09-06-094443-1894394454.jpeg

Гудамжны үсчинд үйлчлүүлж буй эрчүүд. Калифорн. 1919 он

legacy:resources/images/photo_content/mask15-2020-09-06-094621-1227564245.jpeg

Нью-Йорк хотын кондукторууд. 10-р сарын 16, 1918 он

legacy:resources/images/photo_content/mask14-2020-09-06-095022-1747141740.jpeg

Калифорнийн Маре арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн эмнэлгийн томуугийн тасгийн сувилагчид өвчтөнүүдийг хүлээж авахад бэлэн байна. 1918 оны 12-р сарын 10

legacy:resources/images/photo_content/mask13-2020-09-06-095219-1113356190.jpeg

Вашингтоны Сиэтл хотын цагдаа нар Улаан загалмай нийгэмлэгийн Сиэтл бүлгийн хийсэн маскыг зүүжээ.

legacy:resources/images/photo_content/mask12-2020-09-06-095404-2000222679.jpeg

Ажлаа хийж буй маск зүүсэн эмэгтэйчүүд

Холбоочин бүсгүй өөрийгөө хамгаалж цагаан даавуугаар амаа далдалжээ. 1918 он

Зүүн талд: Кондуктор Вашингтон мужийн Сиэтл хотын зорчигчид маск зүүсэн эсэхийг шалгаж байна. Томуугийн тархалтын үеэр бүх зорчигчдод маск зүүх шаардлага тавьж байв. Баруун талд: Нью-Йоркийн Эрүүл мэндийн зөвлөл томуугийн тахлын багасгахын тулд маск зүүхийг иргэдэд уриалав: "Үхсэнээс илүү инээдтэй харагдсан нь дээр" гэж ажилчид үзэж ийнхүү хувцаслаж байна.

legacy:resources/images/photo_content/mask9-2020-09-06-100155-24470578.jpeg

Маск зүүсэн оюутны армийн сургалтын корпусын гишүүд. Орегон мужийн Портланд хот, 1918 оны 10-р сарын 27.

legacy:resources/images/photo_content/mask8-2020-09-06-100305-1558071583.jpeg

Японы сургуулийн охид томуугийн дэгдэлтээс хамгаалахын тулд маск зүүжээ.

legacy:resources/images/photo_content/mask7-2020-09-06-100543-253851473.jpeg

Маск зүүсэн Цинциннатын үсчин. Томуугийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орны өнцөг булан бүрт маск зүүхийг уриалж байв.

legacy:resources/images/photo_content/mask6-2020-09-06-100756-1653609001.jpeg

Зүүн талд: 1918 оны 10-р сар, Нью-Йорк хотын захиа зөөвгч. Баруун: Мянга мянган маскыг цагдаагийн газруудад тарааж, Нью Йорк хотын цагдаа болгоныг маскаар хангажээ.

legacy:resources/images/photo_content/mask5-2020-09-06-101008-1163210707.jpeg

Томуугийн улмаас амьдралын боломж муудсан айлын хүүхдүүдэд хоол өгч буй сайн дурын ажилчид.

legacy:resources/images/photo_content/mask4-2020-09-06-101111-87608249.jpeg

Томуугийн тархалтын үеэр Австралийн Чиппендале NSW, Blackfriars Depot-аас гарч буй сувилагч нар. 1919 оны 4-р сар

legacy:resources/images/photo_content/mask3-2020-09-06-101258-1570526732.jpeg

Томуугийн тархалтын үеэр халдвар тархахаас сэргийлж маск зүүсэн бейсболын тоглогчид .1918 он

Парис хотод ханиадны маск хэрэглэхийг сурталчилж буй хоёр эр. Самбар дээрх бичгийг орчуулбал "Маск зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалаарай."

legacy:resources/images/photo_content/mask1-2020-09-06-101654-2056369175.jpeg

Томуутай тэмцэхээр хамгаалалтын хувцас өмссөн Бостоны эмнэлгийн сувилагч нар.