15 настай хүүхдийн жолоодож явсан машин онхолджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/TSAGDAA-2020-10-22-105339-793538228.jpeg

2020.09.06-нд шөнийн 01:50 цагийн үед БЗД-ийн 10-р хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд “Toyota Prius” маркийн Э жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолджээ. Улмаар жолооч 15 настай эрэгтэй Т,  зорчигч 14 настай эрэгтэй Н, 15 настай эрэгтэй Д, 12 настай эрэгтэй Г гэсэн дөрвөн хүүхэд хүнд гэмтсэн байдалтай байна. Тус хэргийг одоогоор шалгаж байгаа аж. Иймд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.